Үндсэн цэс

Зөвлөх үйлчилгээ

Бид үйлчүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа дэмжих, хөгжүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүтээлч бөгөөд бодит санхүүгийн шийдлүүдийг хүргэдэг билээ. Мөн та манай байгууллагад хандсанаар татварын болон бусад хуулийн дагуух бүртгэл тайлагналын асуудалд санаа зоволгүйгээр өөрийн үндсэн бизнестэй анхаарал хандуулах боломжтой болно.


Манай зөвлөх үйлчилгээ дараах төрөлтэй.


Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ


Танай байгууллагын НББ-ийн тогтолцоог бий болгох, сайжруулах, стандарт, хууль журмын хэрэгжилтийг хангах, НББ-ийн бодлогын бичиг баримт боловсруулах, санхүү, НББ-ийн ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө, тусламж хэрэгтэй байна уу?


Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн аутсорсингийн үйлчилгээ


Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, ёс зүйтэй нягтлан бодогч, санхүүгийн баг хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн аутсорсингийн үйлчилгээг сонгох нь тохиромжтой. Ингэснээр та татварын болон бусад хуулийн дагуух бүртгэл тайлагналын асуудалд санаа зоволгүйгээр өөрийн үндсэн бизнестэй анхаарал хандуулах боломжтой болох юм.

 

НББүртгэлийн Олон Улсын Стандарт, үндэсний стандартын зөвлөгөө

 

НББ-ын олон улсын стандарт, үндэсний стандартуудыг хэрэгжүүлэхэд асуудал тулгарч байна уу? Стандартын практик хэрэгжүүлэлтэнд зөвлөгөө, тусламж хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай НББүртгэлийн Олон Улсын Стандарт, үндэсний стандартын зөвлөх үйлчилгээг сонгох нь тохиромжтой.

 

НББүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулалт болон зөвлөгөө

 

Өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон НББ-ын бодлого бий болгох, түүнийг сайжруулах, шинэчлэхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол та манай НББүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулалт болон зөвлөх үйлчилгээг сонгох нь тохиромжтой.

 

Сургалт

 

Та нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлмээр байна уу? Тэднийг практик чадварыг сайжруулж, чадавхижуулмаар байна уу? Хэрэв тийм бол та манай НББ-ын мэдлэг дээшлүүлэх, практик чадварыг сайжруулах сургалтын үйлчилгээг сонгох боломжтой.


Санхүүгийн зөвлөх үйлчилгээ


Гүйцэтгэлийн зөвлөх үйлчилгээ

 

Танай байгууллагын үйл ажиллагаа үр ашигтай, үр нөлөөтэй, арвилан хэмнэлттэй байгаа эсэхэд эргэлзэж байна уу? Өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааныхаа үр ашиг, үр нөлөө, арвилан хэмнэлттэй байдлыг мэргэжлийн багаар үнэлүүлж, эдгээрийг хэрхэн сайжруулах талаар зөвхөн танай байгууллагын онцлогт тохирсон зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол та манай Гүйцэтгэлийн зөвлөх үйлчилгээг сонгох боломжтой.

 

Нийцлийн зөвлөх үйлчилгээ


Холбогдох талуудыг хууль тогтоомж, бодлого, дүрэм, журам, стандарт, гэрээний нөхцөлүүд гэх мэт дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдсөн эсэхэд эргэлзэж байна уу? Хэрэв тийм бол та манай Нийцлийн зөвлөх үйлчилгээг сонгож аливаа хууль тогтоомж, стандарт, дүрэм журам болох эрх зүйн бичиг баримтаар шаардсан шаардлагыг холбогдох талууд мөрдөж байгаа эсэх талаар хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах боломжтой.

 

Бизнесийн өөрчлөн байгуулалт, татан буулгалт, дампуурлын хэрэгт зөвлөгөө өгөх, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх

 

Бизнесийн нэгдэл, тусгаарлалт, татан буулгалт, дампуурлын хэрэгт зөвлөгөө авах, мэргэжилтэн эсвэл мэргэжлийн баг ажиллуулах хэрэгцээ байгаа бол та манай үйлчилгээг сонгох бүрэн боломжтой.

 

Дотоод аудитын аутсорингийн үйлчилгээ


Танай байгууллагад Дотоод Аудитын функц хэрэгтэй байна уу? Дотооп аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай Дотоод аудитын аутсорингийн үйлчилгээг сонгох боломжтой.