Үндсэн цэс

Баталгаажуулах үйлчилгээ

Хэдийгээр бүх аудитын компаниуд аудит болон баталгаажуулалтын үйлчилгээг хүргэж чадах боловч тэдний үйлчлүүлэгчиддээ хүртээж буй үр ашиг харилцан адилгүй байдаг. Энэхүү ялгаа нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажлын арга барил, үүрэг биелүүлэх чадвар, аливаад ач холбогдол хандуулах байдал, болон мэргэжлийн чадварт оршдог гэдэгт бид итгэдэг. Тиймээс бид баталгаажуулах ажлын төлөвлөгөө, илрүүлэлтийн болон бизнесийн эрсдлийн дүн шинжилгээ, гэрээт ажлын багийн ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавихад ихээхэн ач холбогдол өгөн ажилладаг билээ.

 

Манай баталгаажуулах үйлчилгээ дараах төрөлтэй.


Санхүүгийн тайлангийн аудит
Таньд доор дурьдсан хэрэгцээ шаардлага байгаа бол манай санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг сонгох боломжтой. <Дэлгэрэнгүй>


Санхүүгийн тайланг нягтлах ажил

Таньд байгууллагынхаа санхүүгийн тайланд болон завсрын үеийн санхүүгийн мэдээлэлд дунд түвшний баталгаа авах хэрэгцээ байгаа бол уг үйлчилгээг сонгох боломжтой. Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай харьцуулахад аудиторын гүйцэтгэх горим хязгаарлагдсан байдаг учраас аудиторын зүгээс гаргах баталгааны түвшин нь ч мөн бага байдаг. Гэхдээ Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай харьцуулбал харьцангуй бага хугацаа зарцуулдаг. <Дэлгэрэнгүй>

 


Бусад баталгаажуулах ажил

Таньд доор дурьдсан хэрэгцээ шаардлага байгаа бол манай бусад баталгаажуулах үйлчилгээг сонгох боломжтой.

  • Байгууллагын санхүүгийн мэдээлэл, хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэлт гаргуулах хэрэгцээ;
  • Үнэт цаас гаргахтай холбоотой эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргуулах хэрэгцээ;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтын системийг үнэлж, дүгнэлт гаргуулах хэрэгцээ;
  • Бусад баталгаажуулалт хийлгэх хэрэгцээ.

<Дэлгэрэнгүй>


Санхүүгийн холбогдох үйлчилгээ

Хэрэв таньд доорх хэрэгцээ шаардлага байгаа бол манай Санхүүгийн холбогдох үйлчилгээг сонгох нь тохиромжтой. <Дэлгэрэнгүй>

 


Үйлчилгээний танилцуулга татах Download link

 

Tod-1z