Үндсэн цэс

Ёс зүйн зарчмууд

Өнөөгийн бизнесийн орчин маш ярвигтай бөгөөд цаг хугацаанд баригдсан байгаагаас шалтгаалан аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа тэдний шударга байдал, мэргэжлийн ур чадварыг сорьсон маш олон хүнд бэрх сонголт, эргэлзээтэй нүүр тулж байдаг билээ. Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд манай компани нь холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Ёс зүйн дүрэм журам, хууль эрх зүйн актуудыг чандлан даган мөрддөг билээ.

 

Түүнчлэн ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК нь байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлсдээ тулгуурлан бизнесийн үйл ажиллагаа явуулахад баримтлах ёс зүйн стандартыг дотооддоо боловсруулан баталсан бөгөөд байгуулагын  бүх ажилтан, ажиллагсад энэхүү дүрмийг чандлан мөрдөж ажилладаг. Манай компанийн Ёс зүйн дүрэм нь байгууллагын ажиллагсдад мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчмыг тодорхойлоод зогсохгүй тэдэнд харилцагчид, хамтран ажиллагсад, бизнесийн бусад оролцогч талууд, болон олон нийт, нийгэмтэй хэрхэн харилцах гэх мэт өргөн хүрээний харилцааны ёс зүйн болон зан суртахууны хэм хэмжээг тодорхойлж өгдөг юм.

 

Та манай ёс зүйн дүрмийг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор орно уу.
Ёс зүйн код link download Code1

 

pdf brochure