Үндсэн цэс

Захирлын мэндчилгээ

Манай байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

Од бүртгэл Аудит ХХК нь Монгол улсад нягтлан бүртгэл, аудитын салбарыг хөгжүүлэх, компанийн сайн засаглалыг төлөвшүүлэхэд хувь нэмэрээ оруулах зорилготой аудит баталгажуулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр 2008 онд байгуулагдсан.

2015 онд дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгддэг Moore Stephens International олон улсын сүлжээний бие даасан корресфондент фирм болсон.

Бид мэргэжлийн ёс зүйг баримтлан, холбогдох стандартууд болон хуулийг эрхэмлэн дээдэлж хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг ба манай байгууллагад эрхэм харилцагч, үйлчлүүлэгч хамтрагч та бүхний итгэл найдвар, хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангахуйц мэргэжлийн өргөн мэдлэг, дадлага туршлагатай эвсэг хамт олон ажилладаг.

Манай хамт олон дээд зэрэглэлийн мэргэшил, бүтээлч багийн ажиллагаанд суурилсан найдвартай, шударга, өндөр чанартай үйлчилгээг үзүүлж салбартай тэргүүлэгч компани болох зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэл гарган шургуу хөдөлмөрлөсний үр дүнд 2014 оны онцлох аудитын компани, Монгол улсын хэмжээнд борлуулалтын орлогоор 2015 онд 7-р байр, 2016 онд 9-р байр, үндсэн аудиторуудын тоогоор 7-р байранд эрэмблэгдсэн /Олон улсын 5 компанийг оролцуулаад/ бахдам сайхан амжилтанд хүрлээ.

Ийнхүү манай байгууллагын хөгжил дэвшлийн хөтөч, амжилтын түлхүүр болсон эрхэм хүндэт нийт ажиллагсад болон харилцагч үйлчлүүлэгч та бүхэндээ талархлаа илэрхийлж, бизнесийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд хамтран хөгжихийг уриалж байна.

Хүндэтгэсэн,
У.Оюунаа
Ерөнхий захирал