Үндсэн цэс

+CPA Care Хөтөлбөр

CPA Care

Манай компани нь үйлчлүүлэгчиддээ дээд зэрэглэлийн мэргэшил, мэргэжлийн ёс зүйд суурилсан өндөр чанартай үйлчилгээг үзүүлэхээр зоридог. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд чадварлаг хүний нөөц хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс бид ажиллагсдынхаа мэргэжлийн хувьд өсөн дэвжих болон ажлын амжилт гаргахад нь ихээхэн анхаарал хандуулдаг юм.


“Од бүртгэл-Аудит” ХХК нь 2014 онд Мэргэшсэн Нягтлан Бодогчийн (МНБ) шалгалтанд бэлтгэж буй залуу мэргэжилтнүүдээ дэмжих зорилгоор +CPA Care Program-ыг албан ёсоор нэвтрүүлсэн юм. МНБ-ийн зэрэг нь Монголын нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн дунд хамгийн нэр хүндтэй бөгөөд өндөр шалгууртай зэрэгт тооцогддог билээ.


+CPA Care Program нь МНБ-ийн шалгалтанд бэлтгэгч мэргэжилтнүүддээ дараах боломжийг олгодог. Үүнд:

  • Цалинтай чөлөө авах
  • Байгууллагын дотоод сургалтанд хамрагдах
  • МНБ-ийн эрх олгох сургалт болон бусад гадаад сургалтанд хамрагдах
  • МНБ-оос зөвлөгөө авах, бодит туршлагаас нь хуваалцах
  • МНБ-ийн эрх авахтай холбогдон гарах төлбөр хураамжийг 100% байгууллагаас хариуцах
  • Ном сурах бичиг, сургалтын материалиар хангах
  • Бусад нөөцөөр хангах

 

+CPA Care Program-ын бас нэгэн онцлог нь уян хатан байдал юм. Хүн болгоны хэрэгцээ шаардлага, сурах арга барил өөр өөр байдаг. Хэдий тийм боловч бид ажиллагсаддаа мэргэжлийн хувьд өсөж дэвжихэд нь тухайн хүн бүрийн онцлогт тохирсон дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорьдог. Иймээс МНБ-ийн шалгалтанд бэлтгэгч ажилтан бүр өөрийн тухайн шаардлагад тохирсон дэмжлэгийг дээр дурьдсан боломжуудаас сонгох замаар хүртэх боломжтой. Ингэснээр манай +CPA Care Program залуу мэргэжилтнүүдэд илүү бодитой дэмжлэг туслалцааг үзүүлж чаддаг юм.


+CPA Care Program-ийн талаар танилцуулгыг доорх холбоосоор татна уу. +CPA Care Program