Үндсэн цэс

Танилцуулга

Бидний түүх
Од Бүртгэл Аудит ХХК нь 2008 оны 1-р сарын 3-ны өдөр үүсгэн байгуулагдаж Сангийн сайдын .. тоот тушаалын дагуу хөндлөнгийн аудит болон Монгол улсын Аудитын тухай хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Тус фирм нь анх 2 аудитор болон 2 туслах аудитор (мэргэшсэн нягтлан бодогч) нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 2008 оны 9-р сарын 1-ний өдрөөс Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүнээр элсэн орсон билээ.

 

Эрхэм зорилго
Дээд зэрэглэлийн мэргэшил, бүтээлч багийн ажиллагаанд суурилсан шудрага, өндөр чанартай үйлчилгээг хүргэж үйлчлүүлэгчид болон нийгмийг найдвартай санхүүгийн мэдээлэл болон мэргэжлийн туслалцаагаар хангахад ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК–ны эрхэм зорилго оршино.

 

Алсын хараа
Үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлж, мэргэжилтүүдийнхээ ажлын амжилтыг хөхиүлэн дэмжигч Монгол улсын тэргүүлэх аудит, зөвлөх үйлчилгээний компани болно.  

 

Бидний үнэт зүйлс
ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК–ны үнэт зүйлс нь өндөр чанартай үйлчилгээ, найдвартай байдал, шудрага, мэргэшсэн ажилтнуудад оршино.

Зургийн цомог