Үндсэн цэс

ҮЦЗЗ-Д МЭРГЭЖЛИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ АВСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

 

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос 2019 оны 05 дугаар сарын 06-аас 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад хамрагдан шалгалтандаа тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын  28-ны өдөр Блю Скай зочид буудлын Топаз танхимд боллоо.

 

Тус сургалтад манай компанийн дэд захирал Ч. Нямдорж хамрагдаж “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх”-ийн үнэмлэхээ гардан тангараг өргөлөө.

 

Энэхүү эрхийг авснаар хөрөнгө оруулалттай холбоотой бүхий л үйл ажиллагаанд зөвлөгөө мэдээлэл өгөх, хөрөнгө оруулалтын зөвлөх мэргэжилтэн болж байгаагаар онцлог бөгөөд манай байгууллагын үйл ажиллагаа явуулах мэргэшлийн чиглэл нэгээр нэмэгдсэн сайхан үйл явдал боллоо.