Үндсэн цэс

“АУДИТЫН САЛБАРЫН ЭНТРЕПРЕНЕР” -ЭЭР ТОДОРЛОО.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  боллоо.

 

Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилж байна.

 

МҮХАҮТ-аас Энтрепренер цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай.

 

“Од Бүртгэл Аудит” ХХК нь энэ ёслолын ажиллагаанаас “АУДИТЫН САЛБАРЫН ЭНТРЕПРЕНЕР” шагналыг хүртэж 2018 оны хийсэн ажлын амжилтаа дүгнүүллээ.
Шилдэг болсон хамт олондоо баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе.