Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт

2018 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИнститут хамтран зохион байгуулсан байна.

 

Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм журам, даатгалын салбарын мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, даатгалын зах зээл, , бизнесийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл, аудиттай холбоотой зарим асуудлууд, хууль эрх зүйн актуудын талаар сургагч багш нар хичээл заасан байна.

Сургалтын эцэст хамрагдсан аудиторууд шалгалтад өгч даатгалын байгууллагуудад аудит хийх эрхээ авсан бөгөөд манай аудитор Л. Алтанцэцэг батламжаа авч даатгалын байгууллагуудад аудит хийх аудиторын тоог нэгээр нэмлээ