ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан сургалт явагдаж өнгөрлөө. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулсан байна.

 

Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм журам, үнэт цаасны мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан, бизнесийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл, аудиттай холбоотой зарим асуудлууд, хууль эрх зүйн актуудын талаар сургагч багш нар хичээл заасан байна. Уг сургалтад “Од Бүртгэл Аудит” ХХК-ийн ерөнхий захирал У. Оюунаа, Ахлах аудитор П. Нарантуяа, Н. Дагийрагчаа нар  хамрагдлаа.