“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2018”-Д ОРОЛЦЛОО

"Мандал Даатгал" ХК, Голомт банк хамтран “Монгол Улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.

 

Ес дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг юм.

 

Энэ удаагийн Эрсдэлийн форум “Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь” болон “2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл” гэсэн сэдвийн хүрээнд явагджээ.

 

Хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн төлөв байдал, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал болон эдийн засгийн өсөлтийн үеийг ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцсан байна...

 

Тус форумд манай компанийн Чанарын хяналтын мэргэжилтэн Н. Гэрэлчимэг, Н. Жаргалмаа нар оролцоод ирлээ.