АУДИТЫН БАЙГУУЛЛАГУУД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ

Аудитын компаниудын дунд жил бүр болдог уламжлалт спортын тэмцээнийг Хавай спорт центрт “Бид нэг гэр бүл” уриан дор 10 дугаар 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 27 байгууллагын 15 багийн 250 гаруй тамирчид оролцлоо.

 

Энэхүү тэмцээн нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гишүүн байгууллага болох аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис төрлүүдээр явагдаж спортын шилдгүүдийг тодруулав.

 

Манай компани тус тэмцээнд Нийслэл Аудит ХХК, Юнистар Аудит ХХК-тай хамтран “Нийслэлийн одууд” баг болж оролцлоо. Манай баг тэмцээний 5 төрөлд оролцож, дартсын төрөлд багаараа 2 дугаар байр, эмэгтэй сагсны баг шилдэг 4-т шалгарлаа.

 

“Audit cup-2018” тэмцээнийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, “Мэжик консалтинг Аудит” ХХК хамтран зохион байгуулсан юм.