Онол практикийн бага хурлаас амжилт арвин ирлээ.

Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Онол, практикийн бага хурал”-ыг өнгөрсөн оноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар салбарын яамнаас шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн “Онол, практикийн бага хурал”-ыг 2018 оны есдүгээр сарын 28-нд зарлаж, эрдэмтэн судлаачид, МТА-ны байцаагчид, ТМЗН-ийнхэн болон ТМЗ-ийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөлөл гээд олон хүн илтгэлээ ирүүлснээс шилдэг 11 илгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн байна.
 

“Онол, практикийн бага хурал” хоёр хэсэгтэй явагдсан бөгөөд “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт нэгдүгээр хэсэгт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн аудиторын туслах Д.Бямбахишиг “Үнэ шилжилтийн тайлагналд харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох асуудал” сэдвээр,

 

“Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” гэсэн хоёрдугаар хэсэгт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн Чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний үр нөлөөний судалгаа” сэдвээр бэлтгэсэн судалгааны ажлаа тус тус хэлэлцүүлжээ.

 

“Од бүртгэл Аудит” ХХК-ийн аудиторын туслах Д.Бямбахишиг “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт нэгдүгээр хэсгийн хоёрдугаар байрт, Чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт хоёрдугаар хэсгийн хоёрдугаар байрт тус тус шалгарлаа.

 

Эрдэм мэдлэгээрээ манлайлсан Ж. Ариунаа, Д. Бямбахишиг нартаа баяр хүргэж улам их амжилт хүсье.