Сайн үйлсийн аянд оролцлоо

“Цэцээ Гүн” ротаракт клубээс зохион байгуулсан “ Хэрэггүй зүйлсийг хэрэгтэй хүнд”  уриан дор зохион байгуулсан “Carebox-13“ сайн үйлсийн аянд манай хамт олон идэвхтэй оролцлоо.

 

Уг аяны хүрээнд цугласан эд зүйлс, хувцсыг Багануур дүүргийн ТҮК-ийн ажилтнуудад тус клубын залуус гардуулан өглөө.

 

Мөн бидний зүгээс хандивласан ном маань “Нарлаг Улаанбаатар” Ротари клубын “ Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд хөдөө орон нутгийн номын санд хандивлагдаж хүүхэд багачуудад хүрсэн  байна.