А.Батмөнхийн нэрэмжит математикийн олимпиад зохион байгуулагдлаа.

2018 оны 9 дүгээр  сарын 29-30-ны өдрүүдэд А. Батмөнх агсны нэрэмжит Математикийн бүсийн олимпиадыг  10 аймаг, дүүргийн багш сурагчдын дунд  4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадыг Монголын Үнэт Цаасны Бирж, Говьсүмбэр аймгийн боловсрол, соёл урлагын газар, Говьсүмбэр аймгийн 1-р сургууль, “А.Батмөнх Сан” ТББ, шавь нар нь хамтран зохион байгуулсан ба ерөнхий ивээн тэтгэгчээр “Од бүртгэл Аудит” ХХК, Монголын Үнэт Цаасны Бирж ХК, Цогт энд Нандин ХХН, Анд Энерги ХК нар оролцсон юм.

 

Тус олимпиад нь 6-12 анги , бага болон дунд ангийн багш гэсэн ангиллалаар нийт 10 аймаг, дүүргийн 300 орчим багш, сурагчид оролцсон байна.

 

Ангилал тус бүрээр 1,2,3 дугаар байр шалгаруулсан ба 12 дугаар ангийн сурагчдын ангилалд түрүүлсэн сурагчид 1 жилийн сургалтын төлбөрөөр шагнаж урамшуулав.

 

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг дэмжин ажилласан Од бүртгэл Аудит ХХК-ийн хамт олондоо баярлалаа.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.