М. Мөнх-Эрдэнэ хүүд туслах хандивын тоглолт болно.

 

М. Мөнх-Эрдэнэ хүү 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Цусны цагаан эсийн хорт хавдар” өвчнөөр оношлогдож одоо ЭХЭМҮТөвийн Цусны төвд химийн эмчилгээ хийлгэж байна. Герман улсад яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орвол хүү бүрэн эдгэх юм байна. М. Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг “УЗА-95” төрийн бус байгууллагаас зохион байгуулах гэж байна. Хандивын тоглолт энэ сарын 08-ны Даваа гарагийн 19.00 цагт UB PALACE–ын концертын танхимд болно.

 

Хандивын тоглолтод МУГЖ Б.Бямбажав, МУГЖ Б. батбаатар, МУСТА Б. Пүрэвсүрэн, Г. Бямбажаргал, Д. Хишигбаяр, Р. Дэлгэрмаа, Д. Бурмаа, А. Мөнхбат, Б. Буянжаргал, Э. Чинбаяр, Б. Батжаргал, Ноён бондгор, Шагай/ Гурван бүдүүн хамтлаг/ А COOL  болон залуу уран бүтээлчид оролцоно.

 

“Бяцхан зүрхний төлөө”хандивын аянд Од Бүртгэл Аудит ХХК-ний хамт олон нэгдэж байна. Та бүхнийг ч бас туслахыг уриалж байна.

 

Та бүхэн тусгайлан хандив өргөхийг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 456107490, Хаан банк 5429071707/ төгрөг/, 5029993851 /USD/ данс руу шилжүүлж болох юм байна.