Олон улсын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулганыг дэмжин ажиллалаа

2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны олон улсын татварын чуулган болж өндөрлөлөө. Чуулганы ерөнхий зохион байгуулагч нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг бөгөөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны гишүүн 13 орны 19 мэргэжлийн байгууллага, 500 гаруй зочид төлөөлөгчид “Татварын суурийг гажуудуулж ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр /BEP-S/-ийн хүрээнд шинэчлэгдэж буй Татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг дүрэм, түүний хэрэгжилтэд тулгарч буй практик асуудлууд”  сэдвийн дор чууллаа.


Од Бүртгэл Аудит ХХК-ны хамт олон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн зохион байгуулсан чуулганд, чуулганы зохион байгуулалтын үйл ажиллагаанд туслах, мөнгөн хандив өргөх, болон илтгэлийн материал зэрэг хэлбэрээр өөрсдийн хувь нэмрээ орууллаа.


Тус чуулганыг амжилттай зохион байгуулсан Монголын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгт баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

m3-1

m3-2

m3-3