Үндсэн цэс

Олон улсын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулганд оролцлоо

2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны олон улсын татварын чуулган болж өндөрлөлөө. Чуулганы ерөнхий зохион байгуулагч нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг бөгөөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны гишүүн 13 орны 19 мэргэжлийн байгууллага, 500 гаруй зочид төлөөлөгчид “Татварын суурийг гажуудуулж ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр /BEP-S/-ийн хүрээнд шинэчлэгдэж буй Татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг дүрэм, түүний хэрэгжилтэд тулгарч буй практик асуудлууд”  сэдвийн дор чууллаа.

 

Энэхүү чуулганд Од Бүртгэл Аудит ХХК-аас Ерөнхий захирал  У. Оюунаа /МУ-ын Татварын мэргэшсэн зөвлөх/ , Аудитор М. Мөнхцэцэг /МУ-ын Татварын мэргэшсэн зөвлөх/,  Ж. Ариунаа /МУ-ын Татварын мэргэшсэн зөвлөх/ нар оролцлоо.  Уг чуулганы үеэр олон орны  шилдэг зөвлөхүүдийн илтгэл, лекц тавигдсан ба “Улаанбаатарын тунхаг”-т  дэлхийн том татварын зөвлөхүүдийн холбооны удирдлагууд гарын үсэг зуржээ.

 

m1-2

m1-1