Үндсэн цэс

МЭРГЭШСЭН АЖИЛТНУУДЫН ЭГНЭЭ ӨРГӨЖСӨӨР БАЙНА.

2018 оны 06-р сарын 28-нд Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс Мэргэшсэн Зөвлөхийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээн дээр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудитор Б. Гэрэл “Татварын Мэргэшсэн Зөвлөхийн гэрчилгээ”- гээ гардан авав.

 

Мөн 2018 оны 06-р сарын 29-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институтээс Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулсан ба уг ёслолын үеэр Од Бүртгэл Аудит ХХК-ийн аудиторын туслах Д. Бямбахишиг “Мэргэшсэн Нягтлан Бодогчийн эрхийн гэрчилгээ”- гээ гардан авав.

 

Ингэснээр Од Бүртгэл Аудит ХХК нь хугацаагүй эрх бүхий 10 мэргэшсэн нягтлан бодогч, хугацаат эрх бүхий 4 нягтлан бодогчтой болж өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийнхээ бааз суурийг улам бүр бэхжүүлсээр байна.

 

     

Зураг дээр: Аудитор Б. Гэрэл, Чанарын хяналтын менежер                       Мэргэшсэн нягтлан бодогч Д. Бямбахишиг

Ж. Ариуна