Үндсэн цэс

АУДИТОРЫН ТООГООРОО 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институти (ММНБИ)-ээс хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хөндлөнгийн аудитын байгууллагуудын жагсаалтыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн вэб хуудсандаа нийтэллээ.

Тус жагсаалтаар ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК нь 2018 оны эхний хагас жилийн байдлаар мэргэшсэн мэргэжилтнүүд болох “Аудиторын тоо”-гоороо Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үндэсний болон олон улсын сүлжээ 137 хараат бус хөндлөнгийн аудитын компаниас 3-р байранд эрэмбэлэгдэж байна. Энэхүү үзүүлэлт нь манай компани дээд зэрэглэлийн мэргэжилтнүүдээр өндөр чанартай үйлчилгээг хүргэж үйлчлүүлэгчид болон нийгмийг найдвартай санхүүгийн мэдээлэл болон мэргэжлийн туслалцаагаар ханган ажиллаж байгаагийн баталгаа болж байна.


Жагсаалтын дэлгэрэнгүйг ММНБИ-ийн вэб хуудаснаас дараах холбоосоор орж үзнэ үү:
http://www.test.monicpa.mn/index.php?viewThisHomePage=50