АНД ЭНЕРГИ ХК-Д НИЙЦҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Манай компани “Анд Энерги” ХК-ийн нийцүүлэгч аудитын фирмээр ажилладаг билээ. Өнгөрөгч долоо хоногт Аудит эрхэлсэн дэд захирал Ч. Нямдоржоор ахлуулсан аудитын баг Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулдаг Анд Энерги ХК-ийн үйл ажиллагаатай танилцан нийцүүлэгчийн үүргийн дагуу хяналт хийгээд ирлээ.

Анд Энерги ХК-ийн хамт олны үйлдвэрлэлийн ажил нь өрнөж, үйлдвэр барих барилгын ажлаа эхлүүлж, хөрөнгө оруулагчдадаа өгсөн амлалтаа хэрэгжүүлэн сайн ажиллаж байна.