Үндсэн цэс

Аудитор

Зарлагдсан огноо: 2019/04/23

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019/05/10

 

Үндсэн шаардлага

  • Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл ACCA-ын F level бүх шалгалтыг давсан
  • Аудитын чиглэлээр ажилласан 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зарчимч, шударга бөгөөд асуудалд бодитоор хандах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх

 

Нэмэлт мэдээлэл                                                                                                                                                                                          

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, эсвэл Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, ACCA зэрэгтэй бол давуу тал болно.
  • Аудиторын батламжтай бол давуу тал болно.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэг, чадвартай бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Байгууллагын вэбсайт дээр байршуулсан анкетийг бөглөх;
  • Мэргэжлийн дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Бусад холбогдох гэрчилгээ, сертификатын хуулбар.

 

Хөдөлмөрийн нөхцөл
Цалин: 1,300,000 – 2,000,000 төгрөг. Тухайн хүний ажлын туршлага, ур чадвараас шалтгаалан цалинг тохиролцоно.
Төрөл: Бүтэн цагийн үндсэн ажилтан

 

Хэрэв та дээрх ажлын байрыг сонирхож байвал дараах Анкет – ийг татан авч өөрийн мэдээллийг бөглөөд recruitment@odburtgel.mn хаягаар илгээх эсвэл компанийн байран дээр хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Утас: +976-89074093, +976-70150003