Үндсэн цэс

Яагаад ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК гэж?

Манай компани нь үйлчлүүлэгчиддээ дээд зэрэглэлийн мэргэшил, мэргэжлийн ёс зүйд суурилсан өндөр чанартай үйлчилгээг үзүүлэхээр зорьдог. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд чадварлаг хүний нөөц хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс бид ажиллагсдаа мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ажлын амжилт гаргахад нь ихээхэн анхаарал хандуулдаг.

Хэрвээ та Од Бүртгэл Аудит ХХК-ны өндөр мэргэшсэн, эрч хүчтэй, найрсаг багт нэгдэхийг хүсч байвал дараах Анкет – ийг татан авч өөрийн мэдээллийг бөглөөд recruitment@odburtgel.mn  хаягаар илгээнэ үү.

Од Бүртгэл Аудит ХХК-ийн хувьд чадварлаг мэргэжилтнүүд нь юугаар ч сольшгүй чухал нөөц юм. Бид танд дараах боломжуудыг санал болгож байна.

1. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломж
a) Сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж

Од Бүртгэл Аудит ХХК нь өөрийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж хөгжүүлэх бодлогыг “Ажилтны сургалт хөгжлийн журам”-аар дамжуулан хэрэгжүүлдэг.  (Дэлгэрэнгүй)

 


 

b) +CPA Care хөтөлбөрт хамрагдах боломж

Од Бүртгэл Аудит ХХК нь залуу мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн мэдлэг чадвар, мэргэшлийн түвшинг гүнзгийрүүлэх, дэмжих зорилгоор Мэргэшсэн Нягтлан Бодогчийн шалгалтанд бэлтгэх +CPA Care Program тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. (Дэлгэрэнгүй)

 


 

c) Албан тушаал ахих боломж

Та Од Бүртгэл Аудит ХХК-д амжилттай ажиллаж дараах байдлаар албан тушаал ахих боломжтой. (Дэлгэрэнгүй)

 


 

d) Туршлага хуримтлуулах боломж

Та манай байгууллагын нэг хэсэг болсноор олон төрлийн бизнесийн салбарт ажиллан өргөн хүрээний мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулж өөрийн мэргэжлийн үнэ цэнээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. (Дэлгэрэнгүй)

 


 

2. Зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ажиллах нөхцөл


a) Зах зээлд өрсөлдөхүйц үндсэн цалин
b) Ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэлт урамшуулал
c) Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа (Дэлгэрэнгүй)


3. Ажиллах таатай нөхцөл
a) Ээлтэй байгууллагын соёл

Од Бүртгэл Аудит ХХК–ны үнэт зүйлс нь өндөр чанартай үйлчилгээ, найдвартай байдал, шударга, мэргэшсэн ажилтнуудад оршдог. Тиймээс бид шударга, нээлттэй бөгөөд ажиллагсдадаа чиглэсэн, тэдэнд ээлтэй байгууллагын соёлыг бий болгосон.

Бид ажиллагсдаа хамгийн чухалд авч үздэг учраас ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэдний амжилтыг дэмжих талаар бодлогын хэмжээнд авч үзэн, хэрэгжүүлдэг.

Манай ёс зүйн зарчим, харилцааны хэм хэмжээний талаар доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
http://www.odburtgel.mn/mn/s/2/5

b) “Гоё” хамт олон

  • Найрсаг, нийтэч, тусч
  • Залуу, эрч хүчтэй, өөрчлөлт шинэчлэлтийг
    хүлээн авах чадвартай хамт олон
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзлэлтэй


c) Ажиллах уян хатан нөхцөл
Бид ажиллагсаддаа ажиллах уян хатан нөхцөлийг санал болгохыг үргэлж хичээдэг. Ажилтанд шаардлагатай тохиолдолд бид ажиллах цагийг илүү уян хатан байдлаар зохицуулах, гэрээсээ ажиллах боломж олгох, урт хугацааны чөлөө олгох гэх мэт зохицуулалтыг хийж тухайн ажилтанд тохирсон ажиллах нөхцөлийг бий болгодог.